СЕХ М.Тулгат даргатай АН-ыг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэжээ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлсэн юм. 

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Сонгуулийн ерөнхий хороо материалаа ирүүлсэн есөн нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг энэ сарын 9, 10-нд хүлээн авч, нягтлан шалгаад өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Улмаар дээрх есөн нам, нэг эвслийг УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжийг нь гардуулжээ.

УИХ-ын нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлсэн гэж байгаа боловч яг үнэндээ 10 нам, нэг эвсэл юм. Учир нь, хоёр хуваагдаад буй АН хоёулаа дангаараа УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлэн. Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан зарчмынхаа дагуу М.Тулгат даргатай АН-ыг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахар бүртгэжээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Erdniig shar had ruu yabyylaachee

    0 0 Хариу бичих
  2. Ахиад 5 хувийн санал авбал Эрдэнээ дагуулаад хорвоогоос зайлаараа хулгайчид аа

    0 0 Хариу бичих
  3. Угаасаа шүүх хууль ёсных нь АН нь энэ гээд тогтоосон. Гэхдээ энэ АН-д бүр сүйрүүлэгч "Бах" хочит с.Эрдэнэ гэж хүн бас байгаад өөд нь гаргахгүй шинжтэй юм байнлээ

    0 0 Хариу бичих