Х.Бат-Ялалт УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас тогтоол баталсан. Нөхөн сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар баталгаажуулан, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй.

Харин одоо уг нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар хянуулж байна. Одоогийн байдлаар хуульч Х.Бат-Ялалт УИХ-ын сонгуудийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээ илэрхийлээд байна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар тус тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшиж байсан юм. Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Х.Бат-Ялалтыг 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сүрдүүлж 50 сая төгрөг авсан гэдэг үндэслэлээр цагдан хорьсон юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ер нь Бат-Ялалтын хэлж ярьсан асуудлууд амьдрал дээр үнэн байсан юм биш үү хичнээн ч олон шүүхийнхэн арга хэмжээ авагдав даа тиймээ уул нь энэ хүн гарвал зүгээр л юм ямар ч байсан амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  2. Дэмжих болноо

    0 0 Хариу бичих
  3. Дэмжинэ

    0 0 Хариу бичих
  4. Энэ уйланхай юу хийх бол нэг л их уйлсан хүн байдаг юм билээ

    0 0 Хариу бичих
  5. Дэмжинэээ

    0 0 Хариу бичих
  6. Бас нэг баахан уйлах хэрэг гарч дээ хөөрхий

    1 0 Хариу бичих