Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ХҮН-аас Б.Найдалаа нэр дэвшинэ

Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болон Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль зохион байгуулагдах товтой байгаа.

Нөхөн сонгуульд нийт есөн нам оролцохоо албан ёсоор мэдэгдэж, Сонгуулийн Ерөнхий хорооноос батламжаа аваад буй юм.

Тэгвэл ХҮН-аас Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойрогт Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдээлсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)