"11 сургуулийн 55 бүлгийн 1594 хүүхэд цахимаар хичээллэж байна"

Өнгөрсөн долоо хоногт танхимын сургалт 5:9 зарчмаар эхэлсэн. Ийнхүү сургалт эхэлснээс хойш 10 гаруй сургуульд Ковид19 халдвар бүртгэгдэж, цахимаар хичээллэж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

Тэрээр “БШУ-ны сайд ЭМЯ-ны сайдын баталсан түр журам хэрэгжиж байна. Уг журмын дагуу аль нэг ангид халдвар гарсан тохиолдол тухайн ангийн танхимын сургалтыг зогсооно. Харин нэг давхрын гурваас дээш ангид Ковид19 бүртгэгдвэл давхраар нь цахим хичээлд шилжүүлнэ. Хэрэв хэд хэдэн давхраас халдвар бүртгэгдвэл сургуулиар нь танхимын сургалтад шилжүүлнэ.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 11 сургуулийн 55 бүлгийн 1594 хүүхэд цахимаар хичээллэж байна. Нийт 15 хүүхэд халдвар аваад, 230 хүүхэд хавьтал болсон. Цэцэрлэгийн хувьд, энэ сарын 3-нд дөрвөн цэцэрлэгийн долоон бүлгийн 200 гаруй хүүхэд цахим хэлбэрт шилжсэн. 

Сургууль, цэцэрлэгийг дунджаар ес хоног цахимд шилжүүлнэ. Сургууль бүр дээр хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)