Сургуулийн автобус 37 чиглэлд үйлчилж эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд автобус үйлчилж эхэллээ.

Автобус өглөө 6.30-7.00, өдөр 11.50-12.50, орой 16:00-18:30 цагуудад үйлчлэх юм. Үйлчилгээнд хяналт тавих зорилгоор сургуулийн захиргааны зүгээс “Хүүхэд зохицуулагч”-ийг томилж, гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтоосон хугацаанд хийж, цар тахлын үед нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Сургуулийн автобусны 37 чиглэлтэй танилцана уу.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)