УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 17 хүний баримт бичгийг ирүүлээд байна

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор 9 нам, 1 эвсэл бүртгүүлсэн. Эдгээр Үнэн ба Зөв нам-1, МАН-2, АН-2, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-1, Ард түмний олонхийн засаглал нам-2, "Зөв хүн-Электорат" эвсэл-1, Дэлхийн Монголчууд нам-1, Иргэний зориг-Ногоон нам-2, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам-2, бие даан нэр дэвшүүлэхээр Х.Бат-Ялалт, Б.Одхүү (28 дугаар тойрог), М.Чингисхаан (18 дугаар тойрог) нар хуульд заасан хугацаанд баримт бичгээ ирүүлжээ.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)