Сүүлийн хоногт Ковид19-ийн улмаас 15 хүн энджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд шинээр 2009 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 651, орон нутагт 1357 халдвар гарсан байна. 

Түүнчлэн 4168 хүн мөн хугацаанд эдгэрч, эмнэлгээс гарчээ.  Өнөөдрийн байдлаар 21 213 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2797 хүүхэд аж.

Сүүлийн хоногт 0-80 насны 15 хүн коронавируст халдварын улмаас амиа алджээ.

Монголд 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр коронавирусийн халдвар авсан хүн анх нас барсан бол найман сарын дараа Ковид19-ийн шалтгаант нас баралт 1007 боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Одоо тэр хөл хориж чадахгүй бол 22 цагаас хөл хорино гэдэг зөв шүү хэрэв тэр үёд баар сав ажиллах мөн хүн баы Йвал хатуу арга хэмжээ авах нь зөв шөнө согтуу хүмүүс их бна

    1 0 Хариу бичих
  2. Toonuud buruu bna 4168 geger too chini urd udriinburuu medeelsen too shuu yadaad ard tumend buruu medeelel uguud baigaa yum be

    0 0 Хариу бичих
  3. 6,7 сард эдгэрэлт маш өндөр бхад л ор бхгүй, эмч нар ядарч бна гээд орилоод бсан.

    0 0 Хариу бичих