Дэлхий даяар 5.5 тэрбум тун вакцин тарьжээ

Дэлхийн хэмжээнд  5.5 тэрбум тун коронавирусийн вакцин тариад байгаа тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Гэхдээ нийт дархлаажуулалтын  80 хувь нь өндөр хөгжилтэй болон дунд түвшний орлоготой орнуудад ноогдож байгааг тэр анхааруулсан юм.

ДЭМБ-ын зорилтоор бол улс орон бүр 2021 оны эцэс гэхэд хүн амынхаа 40 орчим хувийг, 2022 оны эхний хагас жилд 70 хувийг дархлаажуулсан байх ёстой.

"Ковид19 халдварын эсрэг вакцины хүртэмж шударга бус байна. Буурай орнууд тэр дундаа Африк тивд насанд хүрсэн хүн амынх нь дөнгөж хоёр хувь нь бүрэн тунд хамрагдаад байна" гэж ДЭМБ-ын тэргүүн хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)