Шинээр 2771 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн эндлээ

Цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл ирүүллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2771 тохиолдол бүртгэгдсэнээс орон нутагт 1293, Улаанбаатар хотод 1478 хүнээс халдвар илэрчээ. Улсын хэмжээнд 21 579 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 3000 нь хүүхэд ажээ. Мөн 271 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

Сүүлийн хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 41-80 насны 15 хүн амиа алдлаа. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нас баралт 963 болж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)