Өнөөдрөөс их, дээд сургуулиуд танхимаар хичээллэнэ

Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлж, 13-наас онол, практикийн хичээл цахим болон танхимаар орохоор болсон.

Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцах юм. Их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ЕБС болон цэцэрлэгүүдээс ялгаатай тогтоосон аж.

Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)