Венецийн кино наадмын ялагчаар "Үйл явдал" кино тодров

Венецийн 78 дахь кино наадмын “Алтан арслан” хэмээх гол шагналыг Францын найруулагч Одри Диван хүртлээ.

"Үйл явдал" нэртэй кинонд ирээдүйн ажил мэргэжлийн карьертаа зовнисон коллежийн оюутан бүсгүй үр хөндүүлэхээр шийдсэн ч үр хөндөлтийг хуулиар хориглосон оронд ийм шийдвэр ямар эрсдэлтэй учирч болохыг өгүүлдэг ажээ. "Би энэ  кинонд уур хилэнг, оргилуун сэтгэлээ, өөрийгөө, эр зоригоо, мэдрэмж, ухаанаа суулгалаа" гэж хэлсэн франц найруулагчийн үгийг CTVNews телевиз дамжуулав. 

Кино наадмын “Мөнгөн арсланг”  хэмээх удаах шагналыг «Бурханы гар» нэртэй  киног бүтээгч итали найруулагч Паоло Соррентино хүртэв.

Энэ жил Венецийн кино наадмын шүүгчээр Оскарын шагналт найруулагч Бон Жун-хо,  Хлой Чао нар ажилласан юм.  Кино наадамд 21 кино шилэгдэн өрсөлджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)