Согтуурсан үедээ “Туул” голд осолджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, "Сонгины амралтын гүүр" "Туул" голын усанд нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живжээ.

Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 18:53 цагт хүлээн ОБЕГ хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км замыг туулан 19:38 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Т /32 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Туул“ голын усанд унаж живсэн байсан тул урсгал дагуу гурван км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт эрлийг түр зогсоосон байна.

Эрэн хайх ажиллагааг 09.13-ны өдрийн 06:00 цагт эхлүүлсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)