Г.Занданшатар: Эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой хуулийг боловсруулахад мэргэжлийн холбоодын саналыг тусгуулдаг механизм бүрдэж байна

  "Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс товчлон хүргэж байна. Тэрээр “Ковид19 цар тахал нь нийгэмд бухимдал стресс, туйлшралыг өдөөх, зөрчлийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг нэмэгдүүлэх зэргээр “сүүдэр”-ээ тусгаж байна. Гэсэн ч ямар ч муу зүйлд сайн тал байдаг гэдэг. Эрсдэл бол боломж гэсэн үг ч бий. Эрсдлийн сүүдэрт боломжийн гэрлүүд асаж байна. Энэ бол дасан зохицож, өөрчлөгдөн шинэчлэгдэж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж инновацийг ашиглах, ингэснээр өөрийгөө хамгаалж, хөгжлийн шинэ, шинэ боломжуудыг бий болгох бололцоог бидэнд нээж өглөө. Энэ боломжийг цар тахлыг даван туулах төдийгүй ирээдүйн сайн сайхны төлөө ашиглах нь нэн чухал байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хамтдаа “нэг цонхоор” харж буй түүхэн цаг мөч бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, бидэнд боломжийг бодит байдал болгох улс төрийн нөхцөл байдал бүрдээд байна. Улмаар Нэг Монгол, нэг зүгт харж үсрэнгүй хөгжих боломж, түүхэн цаг үе ирлээ гэж үзэж байна. Энэ зөвлөлдөх уулзалтыг байнгын ажиллагаатай механизм болгоё. Өнгөрсөн долдугаар сард УИХ-ын даргын захирамжаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар ил тод байдлыг хангах тухай” Монгол-АНУ-ын хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, худалдаа хөрөнгө оруулалт гэх мэт эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулаад байна. Эдийн засаг, худалдаа, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуульд боловсруулалтын шатнаас нь мэргэжлийн холбоод төлөөллөөрөө дамжуулж хамтарч ажиллана. Хурал болгоноос янз бүрийн санал гараад үри дүнгүй болчихдог бол одоо мэргэжлийн холбоод нэгдсэн саналаа гаргаж, хууль боловсруулах шатанд нь тусгуулаад явна. Үүний тулд МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барьсан, энэ Намрын чуулганаар хэлэлцэгдэх гэж байна. Хуулиар зохицуулагдах харилцаанд оролцогч бүх талуудын саналыг авч боловсруулалт, хэлэлцүүлгийн шатанд тусгадаг байнгын ажиллагаатай механизм бий болсныг та бүхэндээ дуулгая. Хүсэл байвал цементэн дээр ч цэцэг ургуулж болно гэсэн үг байдаг. Хүсэл зорилгоо нэгтгэж энэ амаргүй хөрснөөс үсрэнгүй хөгжлийн цэцэг ургуулах үйлсэд нэгдэн зүтгэцгээе ээ” хэмээн хэлсэн юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Муу даргаа дэндүүлж байна шүү, Уг нь зөвлөлдөх тухай л ярих гээд байгаа юм.Суудал нь зохиод ирэхээр одоо Элбэгээгийн араас орж та нарын хэлдгээр попордог болжээ.

    0 0 Хариу бичих
  2. Кк өргөн уудам нутагтаа монгол ногоогоо тарьж уруулах бодлого ч байхгүй байж цементэн дээр цэцэг уруулах да яах вэ дэ дэндүү попрох юм аа.

    0 0 Хариу бичих
  3. Шаадаг хар гөлөг вэ

    0 0 Хариу бичих
  4. Ковидын хүнд үе бол УИХ ынханы хулгайлж байх боломж гэж харагддаг.

    0 0 Хариу бичих