Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь хохирчээ

Энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1,158 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 822 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас нийслэлд ес, орон нутагт нэг хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  1. Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
  2. Автомашин мотоциклтой мөргөлдсөн-1
  3. Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр -1
  4. Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 187, орон нутагт 47, улсын хэмжээнд 234 зөрчлийг тус тус илрүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)