Оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно

Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлж, 13-наас онол, практикийн хичээл цахим болон танхимаар орохоор болсон.

Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцах юм. Нийслэл хотод жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг.

Тэдний хувьд хотод дасан зохицох, зорьсон газраа саадгүй зорчихоос эхлээд багагүй бэрхшээл учирдаг. Тиймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штабаас шинэ оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил”  арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа аж. 

Энэ үеэр оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийх бөгөөд  хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсохоор болжээ. 

Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна. Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч багтаажээ.

Хотын соёл аяны хүрээнд зохион байгуулж буй  танилцуулга мэдээлэл өнөөдөр 12:30-14:30 цагт зарим их, дээд сургууль, номын сан, оюутны дотуур байр, соёл мэдээллийн байгууллагуудын ойр орчимд өрнөх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Новшнууд Лаларууд Писдакууд Гичийнvvд

    0 0 Хариу бичих