Британийн тамхи үйлдвэрлэгчид Р.Мугабед хахууль өгдөг байсан нь илчлэгдлээ

Британийн тамхи үйлдвэрлэгч “Бритиш Американ тобакко” компани Зибабве улсын Ерөнхийлөгч агсан Роберт Мугабе агсанд авлига өгөхөөр тохиролцож байсан талаар шинэ баримтууд гарч иржээ. ВВС энэ талаар мэдээллээ. “BBC Panorama” эрэн сурвалжлах ажиллагааны явцад тодорхой болжээ. Тодруулбал, “British American Tobacco” компани нь Роберт Мугабегийн Zanu-PF намд 300 000-500 000 ам.доллар өгөх хэлэлцээрт оролцож байсныг тогтоожээ.

Роберт Мугабе нь Зимбабве улсын төрийн тэргүүнээр 32 жил ажиллаад 2017 онд түлхэгдэн унаж, 2019 онд нас барсан юм.

Тус компани зөвхөн Зимбабве бус, Өмнөд Африкт авлига өгч байсан болохыг нотлох өөр баримтууд бас олдсон байна. Дээрх баримтууд “British American Tobacco” компани Өмнөд Африкт 200 нууц мэдээлэгч санхүүжүүлж байсан нь тодорхой болжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)