10 тэрбум төгрөгийн Арбидол эмийг хэрхэх вэ

Төрийн ордонд болж буй төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням 10 тэрбум төгрөгийн өртөгтэй Арбидол эмийг  устгах нөхцөл байдал үүсээд байгаа тухай ярьсан. Тодруулбал, эм импортлогч байгууллагууд одоогоор 3.9 тэрбум төгрөгийн Арбидолыг татан авч, цаашид их хэмжээгээр оруулж ихээр гэрээ хийгээд байжээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс хассанаар  эмийн нөөц бүрдүүлэхэд зарцуулсан 10 тэрбум төгрөг салхинд хийсэх болоод байгааг хэлсэн юм. 

Тэгвэл эл асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийж “Арбидол эмийг коронавирусийн халдварын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан байгаа” гэлээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Эрүүл мэндийн асуудал ямар НҮД -ээр гарч байгааг харууллаа.Мөнгө цагаан нүд улаан гэдэг болж дээ. Одоо ямар НҮҮР гаргахыг нь харах үлдлээ.

    0 0 Хариу бичих
  2. манайхан энэ эмийг сайх гээд их уусан даа

    0 0 Хариу бичих
  3. Олон улсад энэ эмийг хэзээнээс хассаныг судлаад энн хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож энэ эмнээс болж эд эрхьнээрээ хордож хохирсон хүмүзмт нөхөн төлбөр өгөх хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  4. Эрүүл мэндийн сайдаа та энэ эмэнд хордсон эрүүл мэндээрээ хохирсон энэ олон түмний өмнө хариуцлага хүлээж хохирлыг барагдуулах ёстой

    0 0 Хариу бичих