ШХАБ-ын удирдагчид Афганистаны асуудлыг хэлэлцэнэ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний орнуудын удирдагчид энэ сарын 17-нд Душанбе хотноо чуулж, Афганистаны асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тажикистаны Гадаад харилцааны яамнаас энэ талаар мэдээлсэн байна.     

“Тажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны ивээл дор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний орнуудын удирдагчдын анхдугаар уулзалт энэ сарын 17-нд Душанбе хотноо болно. Энэхүү уулзалтын үеэр хоёр байгууллагын гишүүн орнууд Афганистаны асуудлыг анх удаа хэлэлцэж, байр сууриа солилцоно” гэж Тажикистаны Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)