“Хичээл эхэлснээс хойш 252 сурагч Ковид19 туссан”

2021-2022 оны хичээлийн жилийн зохион байгуулалт, явцын тоон мэдээллийн талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга "Одоогийн байдлаар Монгол тэмүүлэл, БХД Хангай Цогцолбор сургууль, 1-р сургууль,  52-р сургууль, 118-р сургуул гээд нийслэлийн хэмжээнд нийт таван сургууль цахимаар хичээллэж байна. Улмаар 218 бүлгийн 13240 сурагчийн сургалт цахим хэлбэрт шилжжээ.

Мөн хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдвар авсан 252 сурагч байгаа бол ойрын хавьтал 6300 орчим сурагч бий. Боловсролын салбарын ажилтнуудын 98,2 нь бүрэн тундаа хамрагдсан байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)