Өнгөрсөн шөнө Хөвсгөл болон Дундговь аймагт газар хөдөлжээ

Хөвсгөл болон Дундговь аймагт өнгөрсөн шөнө газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн Ламтайга гэдэг газар есдүгээр сарын 14-ний 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.

Түүнчлэн Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” есдүгээр сарын 14-ний 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй болохыг ЗДТГ-аас мэдээлжээ.

Газар хөдөлсөн солбицол:

  • Хөвсгөл: Ө-50°02”24” У-98°10”12”
  • Дундговь: Ө-46°13”12” У-106°51”00”

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)