Талибууд энгийн иргэдийг хөнөөжээ

Талибууд, сөрөг хүчнийхэн Панжширын хөндийд хяналтаа тогтоохын тулд байлдааны ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл энэхүү тулалдааны явцад дор хаяж энгийн номхон 20 иргэн амь насмаа алдсан гэх баримтыг ВВС агентлаг олж авчээ. Байлдааны ажиллагаа явагдаж байгаа Панжширын хөндийтэй холбоо тасарсан тул нарийн тоо баримт хэлэх боломж одоогоор байхгүй. Гэхдээ талибууд энгийн номхон иргэдийг хөнөөж байгаа гэдгийг бол баталгаатай баримтаар тогтоосон гэж ВВС агентлаг мэдээлж байгаа юм. Агентлагийн олж авсан видео бичлэгт талибууд энгийн иргэнийг буудан унагаж байгаа байдал буужээ. Амиа алдаж буй хүн цэрэг байсан гэж баттай хэлэх аргагүй ч хажуугаар явсан хүмүүс түүнийг энгийн иргэн байсан хэмээн баталсан гэнэ.

Панжширт иймэрхүү байдлаар 20 иргэн амиа алдсан гэдгийг ВВС олж тогтоосон байна. Амиа алдагсдын нэг нь дэлгүүрийн эзэн, хоёр хүүхдийн эцэг Абдул Сами байжээ. Талибууд түүн рүү дайрах үед тэрээр “Би зүгээр л нэг дэлгүүр ажиллуулдаг ядуу хүн. Дайнтай ямар ч холбоогүй” гэж хэлж байсан гэнэ. Гэсэн ч түүнийг дайсны талд сим карт борлуулсан хэмээн буруутгаж, улмаар хөнөөжээ. Цогцсыг нь олсон хүмүүсийн ярьснаар, бие дээр нь тамлуулсан ул мөр байсан гэнэ.

Панжширын хөндий нь түлхэгдэн унасан Засгийн газрын талыг баримтлагчдын гол түшиц газар болоод байгаа бөгөөд талибуудаас удтал хориглон байлдсаар байгаа юм. Талибуудын эсрэг хүчнийг Ахмад Шахе Масудын хүү Масуд Ахмад гэгч толгойлж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ талибууд гэгчийг үндэсээр нь устгаж болдоггүй л юм байхдаа.Яасан ч харгис бурангуй хүмүүс байдаг юмбэ тэнгэр минь...

    1 0 Хариу бичих