Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч, сонирхон суралцагчид чуулна

“Machine Learning UB Community” буюу хиймэл оюун ухаан /AI/ сонирхогчдын мэдлэгээ хуваалцах хуудас, МУИС-ийн Машин Оюуны Лаборатори хамтран зохион байгуулж буй “Kaggle Days Meetup” уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна. “Kaggle Days Meetup” уулзалт нь дэлхийн 28 орныг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм.

Энэ удаагийн “Kaggle Days Meetup Ulaanbaatar” уулзалтын гол зорилго нь “Өгөгдлийн ухаан” ба “Хиймэл Оюун”-ы чиглэлээр суралцагсад, энэ салбарт ажиллагсад болон сонирхогч, мэргэжилтнүүдэд зориулан нэгэн дор цуглаж туршлага солилцох, нетворкинг үүсгэх явдал юм. Уулзалтын үеэр Монголын болон гадаадын Хиймэл Оюуны салбарын шилдэг гурван илтгэгч илтгэл тавина. Мөн Kaggle дата тэмцээний шагналт байр эзэлсэн багууд шийдлээ танилцуулах юм.

Уулзалт энэ сарын 18-ны 11.00 цагаас МУИС-ийн Цахим номын сангийн тавдугаар давхарт эхэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)