АНУ Ковид19-оор өвдсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлэхэд 3.7 сая ам.доллар хандивлана

Ковид19 цар тахалтай хийж буй тэмцэлд зориулж АНУ 3.7 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Тусламжийг Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулж олгох бөгөөд Ковид19 цар тахлын халдвар авсан иргэдэд яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр зарцуулах юм байна. Тодруулбал, эм, эмнэлгийн хэрэгсэл, иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах юм. Цар тахал эхэлснээс хойш АНУ Монгол Улсад энэ удаагийнхтай нийлээд 20 гаруй тэрбум төгрөгийн тусламж үзүүлээд байна. АНУ нь үүнээс гадна Монгол Улсын Ковид19 -тэй тэмцэх хүчин чармайлтыг санхүүжүүлж буй “COVAX Facility” болон “The Global Fund”-ын хамгийн том хандивлагч юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)