Согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн VI хороо, Бөхийн өргөөний урд К1 барилгын есөн давхрын тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр 19:07 цаг орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 19.23 цагт очиход Баянзүрх дүүргийн X хорооны иргэн 35 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох гэж байсныг 20 минут ажиллан буулгаж тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)