Жейми Каррагер: Роналду яавч бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч биш

“Ливерпүүл”-ийн тоглогч асан Жейми Каррагер “МЮ”-ын тоглогч асан Гэри Нэвиллтэй Криштиану Роналдуг бүх цаг үеийн шилдэг тоглогч биш гэж маргажээ. Тэд “Sky Sports” сувагт хамт ажилладаг юм. Ж.Каррагер (Г.Нэвиллд хандаж) “Чи Роналдуг олон янзаар гоол оруулж чаддаг гэж байна. Гэхдээ үнэндээ бөмбөг торыг ямар байдлаар хөдөлгөх нь тийм ч чухал биш. Толгойгоороо, 11 метрийн торгуулийн цохилтоос оруулах нь чухал биш. Мессигийн гоолын статистик Роналдугийнхаас илүү. Дээр нь Месси найруулагч хийдэг. Тоглолтыг удирдаж чадна, Роналду чадахгүй. Гэхдээ энэ шүүмжлэл биш шүү. Роналду бол бүх цаг үеийн шилдэг тоглогч яавч биш ээ. Месси бүх гоолоо зүүн хөлөөрөө оруулсан ч бай хамаагүй, гоол оруулах магадлал Роналдугаас илүү гэдгийг статистик үзүүлэлт харуулж байна. Мэдээж, тэд хоёулаа гайхалтай хөлбөмбөгчид. Бүх талын ур чадварыг харьцуулах юм бол Роналду давуу талтай, Мессигийн чадахгүйг чаддаг байж болно оо. Агаарт сайн тоглодог, хоёр хөлөө тэнцүү ашигладаг гэх мэтээр. Гэхдээ тэр хүн болгоны хийдгийг л хийдэг бол Месси нүдэндээ ч итгэмээргүй зүйлсийг хийдэг. Өөр хэн ч дуурайж чадахааргүй, амьдралдаа өмнө нь огт харж байгаагүй юмыг чинь үзүүлдэг” гэж ярьсан байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)