УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэнэ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын томилгоо энэ сарын сүүлчээр тодорхой болох бололтой. Монголын талаас Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүний нэрийг санал болгосон ч ОХУ-ын тал одоогоор тодорхой хариу өгөөгүй байгаа аж. Тиймээс энэ талаар Зам тээврийн сайд Л.Халтар ОХУ-ын Төмөр замын ерөнхий захиралтай энэ сарын сүүлийн 10 хоногт багтаж цахим уулзалт хийхээр төлөвлөжээ. Л.Халтар сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр үед асуудлыг нухацтай ярина. Үндсэн зарчмуудаа тохироод Ерөнхий хорооны хурлыг зохион байгуулахаа тохирно. Ямартай ч энэ ондоо багтааж энэхүү асуудал эцэслэн шийдвэрлэгдэх байх гэж бодож байна” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)