Инфляц сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ

Энэ сар инфляц улсын хэмжээнд 8.9 хувь болж, өмнө оны мөн үеэс 6.8 нэгжээр өсжээ. Ийнхүү инфляц 2019 оны наймдугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тус өсөлтөд хүнсний бараа, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тээврийн үнийн өсөлтөд Замын-Үүдийн боомтод чингэлгүүд гацсан нь нөлөөлсөн. Үүнээс улбаалаад тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, дотоодод үйлдвэрлэлийн үнэ өсөж байгаа. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болж байна.

Тодруулбал нийт өсөлтийн 41.6 хувь нь хүнсний барааны үнийн өсөлт байгаа бол 23.6 хувь нь тээврийн үнийн өсөлтөөс хамаарч байна. Мөн орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 7 хувиар өсжээ. Цар тахлын улмаас эрэлт нь нэмэгдсэн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.4 хувиар өсжээ. 

Нийслэлийн хэмжээнд инфляц 9.1 хувьтай байгаа бол орон нутагт Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 12.9 хувьтай байна.  

Тухайлбал, зарим гол нэрийн барааны үнэ долоо хоногийн хугацаанд дараах байдлаар нэмэгдсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дотоодын бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өртөж байгааг тэвчиж болно.Энэ нь дотоодын үйлдвэр, үйлчилгээг ард түмний халаасаар тэтгэж байна. Харин импортын бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авах бэлтгэлтэй байх ёстой. Америк,Хятадын худалдааны дайн явагдаж байгаа өнөө үед энэ дайнаас болж байгаа үнийн өсөлтөөс хамгаалах талаар Дэлхийн улс болгон арга хэмжээ авч байна. Бидэнд энэ талаар мэдлэг мэдээлэл байна уу . Эсвэл Чөлөөт зах зээл гэдэг ойлголтоор нүдэн балай, чихэн дүлий, Сүх далайтал үхэр амар гэдэг шиг хүлээж байна уу.ЭНЭ тухай бодож байгаа хүн, байгууллага байна уу.

    0 0 Хариу бичих