Нас барагсдын 1 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байжээ

Их Британи Ковид19 цар тахлаар амиа алдсан хүмүүсийн дотор вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан хүмүүсийн эзлэх хувийг тодорхойлжээ. Вакцины нэг болон хоёр тунд хамрагдах нь уг өвчнөөр нас барах магадлалыг эрс бууруулдаг нь уг судалгаагаар батлагдсан бөгөөд нас барсан нийт хүмүүсийн нэг хувийг л эзэлж байгааг тогтоосон байна. “Sky news” суваг энэ талаар мэдээлсэн байна.

Англид энэ оны нэгдүгээр сарын 2-ноос долдугаар сарын 2-ны хооронд 51 281 хүн ковид19 цар тахлаар амиа алдсан юм байна. Үүний 640 нь вакцины хоёр тунгаа бүрэн авсан байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)