Чөлөөт бөх: Б.Болортуяа "Осло 2021" ДАШТ-д оролцох эрхээ авлаа

"Осло-2021" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Токио 2020” олимпын хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа Монгол Улсаа төлөөлөн барилдахаар болоо. Тэрээр сорилго барилдаанд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргалыг 6:6 бүхэл онооны чанараар ялан ДАШТ-д барилдах эрхээ авсан байна.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

Эрэгтэйчүүд

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэйчүүд

50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

53 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)