В.Путин Башар Асадтай уулзлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нар Кремльд уулзжээ. Башар Асад албан бус айлчлалаар Москвад ирээд байгаа аж.

Владимир Путин Башар Асадыг хүлээн аваад Москвад дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, төрсөн өдрийн мэнд хүргэснээс гадна Сирид явагдсан сонгуульд амжилттай оролцсонд нь баяр хүргэсэн байна. “Өнгөрсөн хүнд хэцүү бүхний эцэст хүмүүс танд итгэсээр байгаа гэж ярихыг сонссон” гэж тэрээр Башар Асадад хэлжээ. Сирийг хөл дээр нь “босоход” тусалж, хамтран ажиллана гэдгээ тэрээр энэ удаа дахин баталсан байна.

Сирид өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж, нийт сонгогчдын 78 хувь нь санал өгөхөд Башар Асад 95.1 хувийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)