Цар тахалтай тэмцэх арга хэмжээг эсэргүүцвэл шийтгэнэ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо  цар тахлын тархалтай тэмцэх зорилгоор төр засгаас явуулж буй аливаа бодлогыг эсэргүүцсэн иргэдэд хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ. Тэрээр удахгүй болох Парламентын сонгуультай холбоотойгоор энэ мэдэгдлийг хийсэн байна. Тодруулбал, нам нь сонгуульд ялж, эрх мэдлээ хадгалж үлдсэн тохиолдолд ийм арга хэмжээ авна гэж амласан байна. Тэрээр өрсөлдөгч Канадын Консерватив намыг цар тахлын эсрэг чиглэсэн арга хэмжээг эсэргүүцэгчдийг дэмжиж өөхшүүлдэг хэмээн буруутгасан байна.

Цар тахалтай тэмцэхийг эсэргүүцэгчид эмнэлгийн хангалт, шинжилгээний цэг, лабораторийн үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулж, хэрэглэл, материалын хангамжийг тасалдуулах зэргээр саад учруулах явдал тус улсад гарч байгаа юм байна. Дахин сонгогдвол ийм үйлдэл хийсэн хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж үзэж гэсгээнэ гэдгээ Ж.Трюдо энэ мэдэгдлээр илэрхийлжээ.

Цар тахлын эсрэг төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эсэргүүцэх явдал дэлхийн олон улсад гарч байна. Энэ сард л гэхэд Тайланд улсад томоохон хэмжээний жагсаал болж, иргэд цагдаа нар мөргөлдөхөд хүрч байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)