Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн V хороонд барьж буй дүүргийн Соёлын ордон буюу Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80 хувьтай үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 850 хүний багтаамжтай. Засгийн газраас Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн бөгөөд дотроо кино театр, арга хэмжээ зохион байгуулах танхим, гадна талбайд задгай театр, усан оргилууртай байхаар төлөвлөжээ. Гурван давхар тус барилгын угсралтын ажил дуусаж, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байна гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)