Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхийн халаалтыг өнөөдрөөс өгнө

2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн залгахыг "УБДС" ТӨХК-аас мэдэгджээ.

Тодруулбал, төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт өгч эхлэх хугацааг есдүгээр сарын 15, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна. 

Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)