Дархлаажуулалтын цэгүүд 17:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 6266 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 195, хоердугаар тунд 692, дархлаа сэргээх нэмэлт тунд 5617, нийт 6504 иргэнийг дархлаажуулжээ. Нийслэлийн нийт хүн амын 74.4 хувь нь нэгдүгээр тунд, 70.2 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Үүнээс зорилтот бүлгийн буюу 2841 жирэмсэн эх, 12-15 насны 64.329, 16-17 насны 25.527 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)