Шинээр 2737 хүн халдвар авч, 10 хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагт шинээр 2737 тохиолдол бүртгэгдэж, 5680 иргэн эдгэрчээ.

Батлагдсан тохиолдлын 1645 нь Улаанбаатарт, 1092 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ хугацаанд 21-80 насны 10 хүн энджээ. 

Эмнэлэгт 20 867 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 314 хүний биеийн байдал нэн хүнд байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)