Г.Буяндорж, Т.Ариунаа нар өнөөдрөөс хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар прокуроруудын авлигын сүлжээг илчилж, өнөөдрөөс хугацаагүй суулт зарлахаа мэдэгдлээ. 
Г.Буяндорж "Өнгөрсөн гуравдугаар сард манай гэр бүл Монгол Улсад нүүрлээд буй шударга бусын хонгил буюу хонгилын прокуроруудын талаар шаардлага хүргүүлж, суулт хийсэн. Гэвч тухайн үед Ковид19-ын тухай хууль зөрчлөө гэх мэдэгдэл ирсэн тул цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авсан. Гэхдээ би тэр үед эргэж ирнэ гэдгээ хэлж байсан. Хэлснийхээ дагуу өнөөдөр ирлээ. 10 жил биднийг шалгаж байна. Гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдийг минь хорьж цагдаж, шалгаж байна. Хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байна. Тиймээс бид хуулийн дагуу хатуу тэмцэнэ" гэлээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.
Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно [email protected]

    0 0 Хариу бичих
  2. Манай цагдаагийн байгууллагад асуудал их байгаа даа

    1 0 Хариу бичих