“Рома” Жозе Моуриньог ирснээс хойш зургаан тоглолт дараалан хожоод байна

Конференцийн лигийн тэмцээний эхний тойрогт Италийн “Рома” баг Болгарын ЦСКА Софи багийг 5.1-ээр бутниргэлээ. Ром хотын баг Жозе Моуриньог дасгалжуулагчаар авснаасаа хойш хийсэн албан ёсны зургаан тоглолтдоо бүгдэд нь хожоод байна. Эдгээр тоглолтуудад 19 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, дөрвийг алдсан байна.

“Рома” энэ гайхалтай гарааныхаа ачаар “Сери А”-г тэргүүлж, Конференцийн лигид хэсэгтээ нэгдүгээрт бичигдэж байгаа юм.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)