Данаагийн Батгэрэлийн тулаан цуцлагдлаа

Холимог тулааны UFC холбоонд тулалдаж буй Данаагийн Батгэрэлийн тулаан цуцлагджээ. “Шуурга” хочит Данаагийн Батгэрэл энэ сарын 18-нд АНУ-ын тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан юм. Phoenix MMA & K1 Management компанийн албан ёсны фэйсбүүк хуудастаа нийтэлсэн мэдээллээс үзвэл манай тамирчны виз гарч амжаагүй бололтой. Манай тамирчны тулааны дараагийн товыг удахгүй зарлах гэнэ.

Манай Д.Батгэрэл UFC холбоонд хийсэн анхны тулаандаа БНХАУ-ын Алтанхилд хожигдсон ч түүнээс хойш Гуидо Канетти, Кевин Нативидад нарыг нэгдүгээр үед зүүн гарын цохилтоор нам унагаж ялаад байгаа билээ. Энэ тулаан цуцлагдаагүй бол ялсных нь чансаа жингийнхээ шилдэг 15-д нэлээн дөхөх байсан юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)