Э.Оюунболдын аварга цолыг хураалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн аварга цолыг хураажээ. Э.Оюунболд нь тэр наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар  Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан юм.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, "Увс нуур" бөхийн дэвжээний бөх Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртэхээр боллоо.

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарчид “Улсын гарьд”, Ц.Одбаярт “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртээхээр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Маш зөв шийдвэр. Энэ хэдэн гахайнууд бүр давраад байгаа.

    0 0 Хариу бичих
  2. зөв дээр нь хорин банз хонгонд нь

    0 0 Хариу бичих
  3. Бөх, уяачид муяачдыг даврааж хөөргөхөө больмоор юм дөө. Бай шагналын хэрэг ч байхгүй. Цаасан өргөмжлөл өгөөд л хаваасаг ш дээ. Дуртай бол барилдаад, адуу малаа уяаад тэрүүхэндээ сэтгэлээрээ баярлаад л явна биз. Дургүй бол болино л биз

    1 0 Хариу бичих
  4. Ганц болж.Одоо наадам хийлгэхээ байх нь .Наадмын бөх чинь Манай улсын Үндэсний бахархал шүү дээ. Нэг л муу ёрлоод байна даа. Бүх зүйл өнгө мөнгөөр үнэлэгдээд эхэлсэн Цөвүүн цаг дуусаасай.Ерөнхийлөгч яагаад ийм орой зарлиг гаргаж байна.Ажлаа цаг нартай эрчимтэй болгоочээ.

    0 0 Хариу бичих
  5. Баримттай юм бичинэ шүү, МАН-н фэнүүд шал худлаа магтаал их бичдэг шүү

    0 0 Хариу бичих
  6. элбэгдоржийн ам цолыг хурааж авдрантд нь хий

    0 0 Хариу бичих
  7. Зарлиг нь хаана байна.

    0 0 Хариу бичих
  8. Дагаад бүх бай шагнал хураагдахуу, нөгг 200 энэтэр

    0 0 Хариу бичих
  9. нэг бөхийн цол яахав.ундармаагаас мөнгөө аваад баярцогтод уучил үзүүлсэнийг сонирхоод байна.нутгийн бөхийнхөө цолыг хураасан шударга ерөнхийлөгч шиг харагдахгүй байна

    0 1 Хариу бичих
  10. Үнэн бол сайн л байна хэрэв наадам болсон бол эх толгойгүй юм болох байж дээ

    0 0 Хариу бичих
  11. Ene heden guzeenuudiig tejeehee boliosoo tsol ntr yur ni hend hamaatain

    1 0 Хариу бичих