Карим Абдул Жаббар: Леброн Жеймс миний амжилтыг эвдээсэй

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лос Анжелес Лейкерс” багийн тоглогч Ле Брон Жеймс лигийн онооны дээд амжилтыг эвдэж, бүх цаг үеийн мэргэн бууч болоход 3021 оноо дутуу байгаа билээ. Хэвлэлүүд түүний энэ боломжийг дэнслэн бичээд эхэлсэн. Тэгвэл онооны бүх цаг үеийн нэгдүгээрт бичигдэж байгаа Карим Абдул Жаббар энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

 Тэрээр зохиолч Майкл Штайнтай ярилцах үедээ дээд амжилт эвдэх асуудал дээр  Леброн Жеймсийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. “Спортын дээд амжилтуудыг би хувь тамирчны биш, хүн төрөлхтний дээд амжилт гэж ойлгодог. Нэг хүн дээд амжилт тогтоосон бол өөр бусад нь ч тогтоох боломжтой гэж харуулдаг гэдэг утгаараа энэ бол хүн төрөлхтний хөгжлийн нэг өдөөгч юм. Хэрвээ Леброн миний амжилтыг эвдэх боломжтой болбол би өөрөө очиж зоригжуулна” гэж К.А.Жаббар хэлжээ.

Леброн Жеймс одоогоор бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад Карл Мэлоунаас 1562 оноогоор дутуу, гуравдугаарт яваа бөгөөд дунджаар нэг тоглолтод 25 оноо аваад явахад энэ улиралдаа багтаад Карл Мэлоуныг, ирэх улиралд Карим Абдул Жаббарыг гүйцэх боломжтой юм.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Жордан 5-6 жил өнуөөгүй бол аль хэзээний эвдчих байлаа. Сагсан бөмбөгийн хаан нь Жордан өөр хэн ч биш. Бусад нь зүгээр л агуу тоглогчид.

    2 0 Хариу бичих