МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ

МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал есдүгээр сарын 17-ны өдөр болжээ. Уг хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. 

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлжээ. Тодруулбал, 

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, МУГД, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. 
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр хөдөлмөрийн баатар, ардын багш, улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. Жич: МҮБХ-ны Дэд тэргүүнээр СГЗ П.Даваасамбуу, СГЗ Д.Данзан, у/з Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллана.
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Балжаа даа баяр хүргэе.МҮБХ-ны дэд тэргүүн хариуцлагатай ажил шүү.Монгол Наадмын бөх Хүндэтгэлийн шинж чанартай боловч ,цэнгэлдэх тэмцээн цэвэр явагддаг байх нь ард түмний итгэл үнэмшилд нөлөөлдөг.Сайн бөх төрүүлэхийг хүн бүхэн хүсдэг боловч Том цол- шударга , нүнжигтэй ,гүндүүгүй, уужуу сэтгэлтэй эр хүнд зохидог ба ард түмэн хүндэтгэн тахин шүтдэг.Харин бөхчүүд цол авахыг зорилгоо болгож юу ч хийхээс буцахгүй болсонд ард түмэн дургүй байгаа юм.Цолны нэр хүндийг дааж авч явах нь Цол авахаас хэцүү гэдэгт бөхчүүдийг сургах хэрэгтэй.Ер нь бөх хүн байх ёс суртахуунд эхлэн сургаж цол даахгүй бөхийг цолонд хүргэхгүй байх нь чухал ба бөхийн холбоо энэ чиглэлд бичигдээгүй хуультай байснаа сэргээх шаардлагатай.

    0 0 Хариу бичих
  2. Тэнэгтэж дуусахгуй холбоо шуу кк

    0 0 Хариу бичих