Дэвид Бэкхэмийн хүү мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа эхлүүллээ

Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэмийн хүү Ромео мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар анхныхаа тоглолтод оролцжээ. Тэрээр өчигдөр USL  Нэгдүгээр лигийн “Форт Лодердейл” багийн бүрэлдэхүүнд багтан “Торменто” багийн эсрэг тоглосон байна.  Дэвид Бекхэмийн гурван хүүгээс Ромео ийнхүү аавынхаа замналыг үргэлжлүүлэхээр боллоо. Тэрээр мэргэжлийн анхны гэрээгээ энэ сарын 4-нд USL  Нэгдүгээр лигийн “Форт Лодердейл” багтай байгуулсан юм. USL  Нэгдүгээр лиг нь АНУ-даа дээрээсээ гуравдугаарт ордог лиг юм байна. Ромео аавынхаа нэг адил, баруун жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бөгөөд мэргэжилтнүүд гя аав шигээ хамгаалалт, довтолгоо аль алинд нь тусалж чадах универсаль тоглогч хэмээн үнэлдэг аж. Ромео багийнхантайгаа эрчимтэй бэлтгэл хийж, амьдралаа өөрчилж байгаа талаараа инстаграм хуудастаа бичиж байгаа гэнэ. Дэвид Бекхэм мөн хүүгийнхээ бэлтгэл хийж байгаа зургийг оруулж, “Мөрөөдлөө биелүүл” хэмээн бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)