3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдөр шинэчлэгджээ. 

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангилалын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн. 

U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан юм.

Харин С. Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2-т орсон. 

Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6-р байранд орлоо. 

Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа. 

 Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монгол улс дэлхийн чансааны тэргүүнд жагсаж эхэллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Баяр хүргэе. 3Х3 багийн охидууддаа. Мэдээлэл харлаа. Азидаа №1 гэж ойлголоо. Америк тивээс №1 АНУ, Европоос №1 ОХУ, Африкаас №1 Египет, Азиас №1 Монгол байна. https://fiba3x3.com/en/rankings/federation.html

    0 0 Хариу бичих
  2. Дэлхий , Олимпийн алт, мөнгө , хүрэлтэй орнууд хааччихаад монголд 1 орчихвоо олимпоос ганцхан оронг хожсон бол үнэмшихсэн.

    0 0 Хариу бичих
    • malaa olymp bol oor nasnii angilal bga shu u23 ghiig harahgui bnu

      1 0
  3. Olimpod gants yalalt awaagv bj yaj tergvvldegiin

    1 2 Хариу бичих
  4. Дасгалжуулагчаа соль

    0 0 Хариу бичих
  5. Mongolinhoo neriig ondort orgoj sain togloj1-r bairand tergvvlj bgaa shvldeg ohiduuddaa sportin ondor amjilt hvsie ....

    1 2 Хариу бичих
  6. Олимпод тв-р үзээд л дэмжиж байлаа. Нэг удаа ч гэсэн хожих байх гэж хичнээн горьдов. Эд бүтэхгүй ээ. Энд тэндхийн хотын тэмцээнд нь очиж ороод тэргүүлж байна гээд яваад байдаг юм уу хаашаа юм

    2 0 Хариу бичих
    • olymp bol chansaanii onoo nemgdehgui ghde niitlelee sn unshmaar ym nasand huregchdiin angilal bish u23 gj bgag harahgui bnuu tgeed ch olympd mnai u23iinhnaas gants hulan l ywsn bga shu ene bol chansaanii onoond ymr ch hamaagui zuil

      0 0
  7. Olympod yu bolsoniig bi bol martaagui l baigaa

    1 0 Хариу бичих
    • olymp bol chansaanii onoo nemgdehgui ghde niitlelee sn unshmaar ym nasand huregchdiin angilal bish u23 gj bgag harahgui bnuu tgeed ch olympd mnai u23iinhnaas gants hulan l ywsn bga shu ene bol chansaanii onoond ymr ch hamaagui zuil

      0 0
  8. Olimpod yaaj shivshig bolsnoo marttsiin bhdaa ene uukuun! Yun delhiin chansaa terguuleh be? Neg ch bag hojij chadaagui bj delhiin chansaa terguuldeg mongolchuud neeree aguu avligachid shvv.

    1 0 Хариу бичих
    • zaawal hojij bj chansaanii onoo nemegddeggui ym erguu malaa tolgoigoo ajiluulj chadku bol amaa tataj surmaar ym erguuu ats chin

      1 0
    • olymp bol chansaanii onoo nemgdehgui ghde niitlelee sn unshmaar ym nasand huregchdiin angilal bish u23 gj bgag harahgui bnuu tgeed ch olympd mnai u23iinhnaas gants hulan l ywsn bga shu ene bol chansaanii onoond ymr ch hamaagui zuil

      0 0
    • Chi sda min bombog boornhii gdgiigch mdku bjij hutsaj ungalgui ajilaa hii har atsaa

      0 0