“Барселона” баг Андреа Пирлог дасгалжуулагчаар авахыг хүсэж байна

“Барселона” энэ улирлыг тааруухан эхлүүлж, сүүлийн дөрвөн тоглолтдоо хожиж чадаагүй байгаа. Сүүлийн тойрогт даруухан “Гранада”-д хожигдох шахаж, сүүлийн мөчид тэмцээний гоол оруулсан. Багийн оффист одоо дасгалжуулагч Роналд Куманыг солих асуудал яригдаж, өндрөө аваад байгаа юм байна. Орлох боломжтой дасгалжуулагчдын нэрс ч тодорч эхэлжээ. Багийн ерөнхийлөгч Хуан Лапортагийн хувьд Андреа Пирлог авахсонирхолтой байгаа гэнэ. Сэтгүүлч Херард Ромерогийн бичсэнээр “Ювентус”-ын дасгалжуулагч асан “Блаугруна” өмсгөлтнүүдийн цорын ганц сонголт биш гэнэ. А.Пирлогоос гадна Антонио Конте, Филлип Коку, Хави гэсэн нэрс яригдаж байгаа аж.

Роналд Куман 2020 оны есдүгээр сараас “Барселона”-г удирдаж эхэлсэн. Өнгөрсөн улиралд Испанийн цомын тэмцээнд түрүүлж, Испанийн АШТ-д III байр эзлэн, “Аваргуудын лиг”-ийн 1/8 шатнаас хасагдсан юм. Энэ жилийн “Аваргуудын лиг”-ийг ч талбайдаа “Бавари”-д 0:3-аар хожигдож эхлүүлжээ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)