Амны хаалтаа буруу зүүсэн боксчин онгоцноос хөөгдөж буужээ

Сонирхогчдын боксын олимпын мөнгөн медальт, мэргэжлийн боксын дэлхийн аварга Амир Хан өнгөрсөн бямба гаригт “American Airlines” компанийн онгоцноос хөөгджээ. Түүнийг найзын хамт Нью Йоркоос Колорадо Спрингс рүү нисэх гэж байхад энэ явдал болсон байна. Компанийн ажилтнүүд Амир Ханыг амны хаалтаа буруу зүүсэн байна хэмээн буруутгасан аж. “Намайг найзтай минь хамт онгоцноос буулгасан. Маш хүндэтгэлгүй хандаж байгаа мэдрэмж төрсөн. Би бэлтгэлийн төвд байж байх ёстой хүн Нью Йоркт дахиад нэг хонох болчихлоо” гэж тэрээр твиттер хуудастаа оруулсан видеондоо ярьжээ.

Түүнийг компанийн нэг ажилтан амны хаалтаа хангалттай дээш нь татаж зүүгээгүй байна хэмээн онгоцноос хөөсөн аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мулгуу монголууд бол бүгдээрээ хөөгдөнө дөө

    0 0 Хариу бичих