Венесуэл Улс, АНУ-ыг банкны цахим халдлагад буруутгав

Венесуэлийн төв банкны системийг тав хоногийн турш тасалдуулсан цахим халдлагыг АНУ-ын зүгээс зохион байгуулсан хэмээн тус улсын дэд ерөнхийлөгч Далси Родригес мэдэгдэв.

Родригес нийслэлийн Мирафлорес ордноос хэлсэн үгэндээ "Довтолгооны гол зорилго нь банкны систем байсан. Юмыг үнэнээр нь нэрлэх хэрэгтэй. Энэ халдлагын гарал үүсэл, явц байдал нь АНУ-ын ажиллагаа гэдгийг харуулж байна" гэжээ. 
Өнгөрсөн лхагва гаригт Венесуэлийн төв банкны систем халдлагад өртсөн бөгөөд үүний улмаас есдүгээр сарын 20 хүртэл онлайн банк, төлбөрийн шилжүүлгийн систем бүрэн зогссон юм.

Харин Ерөнхийлөгч Николас Мадуро америкчууд тус улс "Цахим Боливар үндэстэн" хөтөлбөрийг таслан зогсоох зорилготой гэж мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)