Баянхонгор аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны 08:03 цагт газар хөдөлжээ. Тодруулбал, газрын гадаргаас 10 километрийн гүнд газар хөдлөлт болсон бөгөөд хүч нь 4.9 магнитуд байжээ. 

Энэ талаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянлиг, Баянговь сумдад болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн. Учирсан хохиролгүй" гэж мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)