Хууртагдан нутаг буцаагдсан хаитичууд балмад үйлдэл гаргажээ

АНУ Техас мужид цугласан Хаитийн цагаачдыг албадан нутаг буцааж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл мягмар гаригт болсон ээлжит нислэгийн үеэр хаитичууд балмад үйлдэл гаргаж, Порт О Прест хүргэж ирсэн онгоц руу буцаж дайрчээ. Онгоц руу буцаж орохыг оролдож, гутал зэрэг гартаа дайралдсан юмсаар шидэлсэн байна. Нисгэгчид онгоцныхоо хаалгыг амжиж хаажээ.  Туссен-Лувертюр нисэх буудалд тухайн үед бүхэлдээ эмх замбараагүй байдал ноёлсон гэж эх сурвалж мэдээлснийг ВВС уламжлав. Тэдгээр хаитичуудыг нутаг буцаахдаа нутаг руу нь буцаана гэж хэлэлгүй өөр тийшээ явна гэж ойлгуулснаас энэ бүх явдал эхэлжээ. 

 Мексикийн Сьюдад Д.Акунья, АНУ-ын Техасын Дель Рио хотод 13 000 орчим цагаач АНУ-д ажиллаж амьдрах горьдлоготойгоор цуглаад байсныг АНУ өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн буцааж байгаа юм. АНУ эрүүл мэндийн салбартай холбоотой Title 42 хэмээх захирамжийг үндэслэн цагаачдыг буцааж буй. Энэ захирамж нь тухайн цагаачийг орогнол хүсэхээс нь өмнө эх оронд нь буцаах боломжийг эрх баригчдад олгодог байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)