АНУ-д дотоодын терроризм 2020 оноос хойш хоёр дахин нэмэгджээ

Холбооны мөрдөх товчооны бүртгэлд байгаа дотоодын терроризмтай холбоотой хэргийн тоо 2020 оны хавраас хоёр дахин ихэссэн гэдгийг  тус байгууллагын тэргүүн Кристофер Рей  мэдэгдлээ. Өнөөдөр энэ төрлийн гэмт хэргийн тоо 2,7 мянга хүрчээ.

"Гадаадын террорист  байгууллагын сурталчилдаг  жихадист үзэл бодлын нөлөөнд автан хэт даврагч болж буй хүмүүсийг бид  харсаар байна. Гэхдээ бид арьсны өнгө эсвэл яс үндэсний асуудалтай холбоотойгоор хувийн дургүйцлийн илэрхийлэлд автан радикалжсан хүмүүсийн эсрэг зогсож байна" хэмээн Конресст түүний хэлсэн үгийг ABC News телевиз эш татжээ. Өнөөгийн аюул занал 20 жилийн өмнөхөөс огт өөр гэж Рэй онцолсон байна. 

Үүнээс өмнө тэр «Аль-Каида» байгууллага Америкт террор хийх санаагаа орхиогүйг сануулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)