Доктор М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотод монгол иргэдтэй уулзах үеэрээ төрийн одон медаль гардуулжээ. Тухайлбал, монгол судлалыг хилийн чанадад амжилттай хөгжүүлж, эх орныхоо соёлыг түгээх ажилд ямагт түүчээлдэг доктор М. Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. 

Түүний хувьд АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтнээр ажиллахын зэрэгцээ АНУ-д Монгол Соёлын Төв байгуулж “Монгол судлалын хурал”, “Монгол хэл соёлын зуслан”-гийн үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. энэ нэг ягаан дээлтэй улаан уруултай улаан хацартай хөдөөний тос гоожсон царайт чинь юу билээ хэн билээ. урдх хойдын энгэрт эрхэлж байгаа гээд няль няль гээд байсан чинь хаана байнаа. шал худлаа гар. гадаад харилцааны ажлаас зайлаарай.

    0 0 Хариу бичих
    • хадны завсар хавчуулаастай халиуны зулзага хөөрхий

      0 0